“Хөвсгөл Мон Трэйвел” компаниас найм дахь жилдээ зохион байгуулж байгаа “Цаатан наадам” 7-р сарын 6-7-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд болж өнгөрчээ. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн аж, амьдралыг сурталчлах зорилготой тус наадам Хөвгөл нуурын эрэг дээр байрлах “Далай тур” жуулчны баазад болсон байна.
Энэ үеэр нутгийн иргэдийн гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 32 бөхийн барилдаан, ардын авъяастнуудын урлагийн тоглолт болж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ирсэн зочдод У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тоглож сонирхуулжээ. “Цаатан наадам”-ын хөтөлбөрт хүрэлцэн ирсэн зочид, жуулчдын дунд цаатай буухиа тэмцээн, цаан поло зэрэг сонирхолтой уралдаан болсон байна.