Аялагчдад хөтөч болох үүднээс энэ жил шинээр орж ирсэн болон хүмүүсийн хамгийн их сонирхон авч байгаа бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ бол аяллын зам заагч GPS юм. Тухайлбал 11.2см х 5.1см х 3см хэмжээтэй Etrex legend HCХ зам заагч нь ердөө л 150 грамм жинтэй бөгөөд хоёр ширхэг АА батерейгаар 25 цаг ажилладаг юм байна. Хэрвээ батерейны цэнэг дуусвал машины 12 вольтоор ажиллуулах ч боломжтой. Нэг гегабайтын санах ойтой тул мянган замын цэг, 50 зам хадгалдаг ажээ. Усны хамгаалалттайн зэрэгцээ 5.4 х 2.7см хэмжээтэй өндөр ялгарлын LCD дэлгэцтэй. Бугуйн оосортой тул авч явахад тун хялбар. Аяллын замын мэдээллийн хуудастайгаар гурван метр газрыг хамарна.
Шингэн түлшээр ажилладаг аяны зориулалттай зуухны хэмжээ жил ирэх тусам жижгэрч байгаа боловч хүчин чадлын хувьд харьцангуй өндөр дэвшилтэт бүтээгдэхүүн болж чадаж байгаа ажээ. Тухайлбал XGK EX нэртэй зуух нь алганд багтахаар хэмжээний жижиг хэмжээтэй боловч литр усыг 2.8 минутанд буцалгана. Зөвхөн урин дулаан цагт бус өвлийн улиралд маш богино хугацаанд цасыг хайлуулан, буцалгадагаараа давуу талтай. Тийм ч учраас экспедици, уулын аялалд хэрэглэхэд тун тохиромжтой байдаг байна.
Аяны сууц болсон майхны тухайд онцолвол Bedouine-6 зэрэг майхныг зөвхөн зун гэлтгүй хавар намрын улиралд ашиглах боломжтой юм байна. Энэ майхны хувьд гэвэл 6 хүний багтаамжтай, хоёр хаалгатай бөгөөд нейлоноор хийсэн шалтай тул шавьжнаас хамгаална. Ердөө л 4 ширхэг төмрөөс их бие нь бүрдэж, 16 гадасны тусламжтай майхан босно.
Зуны цагт өөрийн онцлогт тохирсон нарны тос сонгон хэрэглэх нь арьсыг хамгаалдаг. Учир нь нарны нөлөөгөөр хүний арьс амархан хуурайшиж, үрчлээ сууж, нөсөөтдөг байна. Арьс хөгшрөхдөө суларч, мах нь унждаг байна. Ялангуяа өглөөний 10-15 цаг хүртэл нарны хэт ягаан туяаны эрчим их байдаг. Нарны тос түрхэхдээ SPF15-аас дээш дугаартайг сонговол таны арьсыг хэт ягаан туяанаас илүү сайн хамгаална. Мөн усны хамгаалалттайг сонговол та нүүрээ норгосон ч тос урсахгүй давуу талтай.
Зөвхөн харанхуйд гэлтгүй усан дор 150 метрийн гүнд ажиллах, 100 мянган лааны гэрлийн чадал бүхий гар чийдэнг 8D батерейгаар 12 цаг ашиглах бололцоотой юм байна. Мөн өндөр температур зэврэлтэнд тэсвэртэй материалаар хийгдсэн LED гэрлүүд хэрэглээнээсээ хамаараад батерейгаар 3-50 цаг ажилладаг байна.
Та хэрэв анд явахаар төлөвлөж байгаа бол бууны зориулалттай тусгай загварын хайрцаг сонгож болно. Энэ нь урд болон хажуу талдаа бариултай бөгөөд дотор талдаа битүү зөөлөвчтэй. Чирч явахаар хийгдсэн зэрэг өргөн сонголттой юм байна.
Хөдөө гадаа явахад юу эс хэрэг болох билээ. Тэгвэл утас таслагч, шалбалагч хутга, хөрөө, мод төмрийн хуурай, том, жижиг дунд хэмжээний отверка, шугам, лааз, лонх онгойлгогчийг нэг дор агуулсан багаж аваад явахад хэрэг болно.
Дурангийн тухайд гэвэл таталтаасаа хамаараад олон янзын зэрэгцээ нэг нүдний, шөнийн дуран ч байна. Замд гарахад хэрэгтэй бүхэн таны сонголтонд байгаа болохоор сонголт хийх л үлдлээ.