Сонирхолтой, шинэ содон, хөгжилтэй “Хонины найр” эвент

2013 оны 9-р сарын 14-ний Бямба гарагт 11:00 – 17:00 цагийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн нутаг, УБ хотоос 70 км-т орших Баянсонгинот малчдын бүлэг дээр зохион байгуулагдана. Баянгол зочид буудлын зогсоолоос өглөө 08:30-д автобус явах ажээ. Жуулчид гэхээсээ илүү аялал жуулчлалын салбарынхандаа сонирхуулаад хэрвээ амжилттай бол дараа жилээс тогтмол эвент болгох сонирхолтой байгаа ажээ.

Энэхүү “хонины найр”-ын үеэр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна. Эсгий хийх үйл буюу ноос савах, зулах, мориор татах арга ажиллагаа, алаг мэлхий өрөх, хонь уралдуулах, шүүрэх зэрэг ардын уламжлалт хөгжөөнт тоглоом, хонь холбох, уламжлалт аргаар хурганы арьс элдэх, онцлог содон хонины үүлдэр танилцуулах, эсгий болон ноосоор бэлэг дурсгалын зүйл хийх, эсгий эдлэлийн худалдаа зохион байгуулах, 5 төрлийн цайны амталгааны баяр хийх, хонины махан бүтээгдэхүүний танилцуулга болон худалдаа, урлагийн тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эл баярыг Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн аялал жуулчлалын “Эвт төв” ТББ, “Баянсонгинот” малчдын бүлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Унаа ба үзвэр үнэ төлбөргүй бөгөөд 70273290, 88115731, 99031815, 99006006 утаснуудаас лавлах боломжтой юм байна.