Улаанбаатар метро төслийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ

 Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өчигдөр боллоо. Улаанбаатар төслийг 2013 оны 03р сард болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд энэхүү төслийг НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өргөн бариад байсан юм. Харин Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл уржигдар хуралдаж, төслийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх тухай зөвлөмж гаргажээ. Толгойтоос Амгалан хүртэл 20-30 минутанд зорчих Улаанбаатар метро нийтдээ 14 өртөөтэй байх бөгөөд өртөө хоорондын зай нь 800-1500 метр байхаар тооцсон байна.