Энэ сарын 17ноос эхлэн Чойр, Наран-Элгэн өртөө хооронд төмөр замын төлөвлөгөөт их засварын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Сайншанд хоорондын галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо. Тодруулбал УБ-Сайншанд өртөөний чиглэлд даваа гариг болгоны 09 цаг 30 минутаас явдаг галт тэрэгний аялал 6р сарын 17ноос 9р сарын 09 хүртэл цуцлагджээ.
Баасан гариг болгоны УБ-Сайншанд 09 цаг 30 минутаас явдаг галт тэрэг 6р сарын 21-с 9р сарын 13ныг хүртэл 12 цаг 25 минутаас аялахаар төлөвлөжээ. Ингэхдээ бүх өртөө зөрлөг дээр зогсолттой аялан Сайншанд өртөөнд 22 цаг 50 минутанд хүрэлцэн очих болно.
Харин Сайншандаас УБ чиглэлийн суудлын галт тэрэг 00 цаг 30 минутанд хөдөлж, бүх өртөө зөрлөг дээр хуваарийн дагуу зогсолт хийн, УБ өртөөнд 12 цаг 15 минутанд хүрэлцэн ирэхээр өөрчлөлт оржээ.