Хоёр цагийн турш крантаа нээхгүй байхад 10 мянган куб ус хэмнэнэ.

          1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас цэвэр усны хомсдолд ороод байгаа олон улс орныг  усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах талаар улс орнуудад уриалж жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан билээ. Харин Монгол улсын хувьд 2005 оноос энэхүү өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэ жил “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан усны үнэ цэнийг ойлгуулах, усны зүй зохистой хэрэглээг сурталчлах зорилгоор 2 цаг крантаа нээхгүй байхыг уриалжээ. Усны цоргыг нээхгүйгээр хоёрхон цаг болоход 10 мянган куб ус хэмнэдэг байна. Түүнчлэн усыг орон сууцныхан литр тутмыг нь 30 мөнгөөр, гэр хорооллын иргэд нэг төгрөгөөр худалдан авдаг нь хэтэрхий хямд үнэлгээ учраас үнэ цэнийг нь тэр бүр мэддэггүй байж болох талтай гэнэ.