Луврын музей Парис: Луврын музей нь дэлхийн хамгийн том музей бөгөөд 60 600 м квадрат талбайд нэн эртнээс XIX зууны үеийг хамрах хүртэл 35 000 гаруй үзмэртэй юм. Тус музей нь 1793 онд 537 уран зурагтай анх нээгдсэн бөгөөд бүтээлүүдийн ихэнх нь дээдсийн болон сүмээс хураан авсан зурагнууд байжээ. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 8 880 000.
Метрополитан урлагийн музей Нью-Йорк: Метрополитан урлагийн музей нь Нью-Йорк хотод байдаг бөгөөд АНУ-ын хамгийн том бөгөөд олон гайхалтай сайхан үзмэрийг хадгалсан газар юм. 2 сая орчим бүтээл нь 17 том танхимд байрладаг. Эртний Египет, Европын уран бүтээлчдийн уран баримал, уран зураг Америкийн орчин үеийн зураачдын олон бүтээлүүдээс гадна Африк, Ази, Исламын уран бүтээлүүд ч бий. Жилд зочилдог үзэгчдийн тоо 6 004 254.
Британий музей Лондон: Британий музей нь хүн төрөлхтөний түүх, соёлыг харуулах бүх тивээс цуглуулсан 8 сая гаруй алдартай үзмэрүүлтэй. 1753 онд байгуулагдсан ба 1916 онд тус галерей нь 1900 оноос хойш бүтээгдсэн пластик уран зургуудыг цуглуулах болсон нь олны сонирхолыг ихэд татах болж салбаруудаа Ливерпүл болон Корнволд нээж эцэст нь урьдын цахилгаан станц байсан газар нүүж ирсэн юм. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 5 848 534.
Үндэсний галерей Лондон: Үндэсний галерей нь 1824 онд Лондонд байгуулагдсан. XIII зууны дунд үеэс XIX зууныг хамрах 23000 гаруй цуглуулгатай, үзэхэд төлбөргүй. Тус галерейн түүх нь Их Британы Засгийн газар, Оросын банкир Жонн Жулис Ангерштайны уран зургийн цуглуулгыг худалдан авснаар эхэлсэн юм. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 4 900 500.
Лондонгийн “Тейт”галерей: Энэхүү галерей нь байгуулагдахдаа чихрийн үйлдвэрлэлийн магнат Хенри Тейтийн нэрээр нэрлэгдсэн. 2 том хэсэгт хуваагддаг уг галлерей музейд дэлхийн сор болсон 60 мянга гаруй соёлын үнэт бүтээлүүд байдаг. Эхний хэсэгт XYI-XIX зууны үеийн английн ба гадаадын зураачдын уран зургууд байх ба хоёр дахь хэсэгт XX зуунаас өнөөг хүртэл үеийн Европ-Америкийн урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг. Тейтийн музейд Хогарт, Гейнсборо, Клодо Моне, Писсарро, Сислей, Сезани, Ван Гог, Тулуз-кандинский, Малевич, Шагала, Дали болон орчин үеийн модерн зураач Энди Уорхол мөн түүнчлэн уран барималч О.Ренуар, Роден нарын бүтээлүүдийг үзэж болно. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 4 392 525.
Урлагийн үндэсний галерей Вашингтон: Урлагийн үндэсний галерейн барилга нь хоорондоо газар доорх тунелээр холбогддог баруун зүүн хоёр хэсэгтэй. Уг галерей нь 1937 онд Андрю Меллоны хандивласан урлагийн бүтээлүүдийг байрлуулах үүргийг Конгрессээс авснаар 1941 онд нээгдсэн юм. Фермер, Монет, Ван Гох, мөн Леонарда Да Винчийн зургууд галерейн сор бүтээлүүд болдог. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 4 392 252.
Үндэсний ордон музей Тайпей: Тайваны нийслэл Тайпей хотод байрлах үндэсний ордон музей нь 5000 гаруй түүхтэй Хятадын урлагийн бүтээлийн томоохон цуглуулгатай. 620 000 гаруй үзмэрийн ихэнх нь эзэн хаан Шианлохын урлагийн цуглуулгаас гаралтайгаас хамгийн чамин сайхан нь энд хадгалагдсан байдаг. Цуглуулгын ихэнх нь хаш, шаазан, хүрэл эдлэлүүд болон уран зураг байдаг юм. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 3 849 577.
Помпидо төв Парис: Тус төв нь 1977 онд Францын ерөнхийлөгч асан Жорж Помпидогийн санаачилгаар нийгмийн бүхий л давхаргынхны танин мэдэхүйд зориулан нээгдсэн юм. Тус төвд музей, номын сан, хөгжмийн судалгааны төв, хүүхдийн урлан, кино театр, лекцийн танхим, номын дэлгүүр, ресторан кафе зэрэг олон үйлчилгээний төвүүд ажилладаг. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 3 849 577.
Солонгосын үндэсний музей Сөүл: Солонгосын үндэсний музей нь 1945 онд Сөүл хотод байгуулагдсан. Археологи, түүх болон урлагийн олон үзмэрүүдтэй тус музейд Y зууны үеийн булшнаас олдсон алтан титэм, YII зууны үед бүтээгдсэн, гараа хацартаа хүргэн бодолд автан суух Буддагийн цутгамал, XII зуунд урласан гоёмсог бойпор зэрэг хосгүй бүтээлүүд бий. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 3 239 549.
Д Орсей музей Парис: Д Орсей урлагийн музей нь Парис хотноо Сена мөрний урд эрэгт орших байрандаа 16000 м квадрат талбайд 4000 гаруй үзмэрүүд дэлгэн үзүүлдэг. Уран зураг, баримал, фото зураг гар урлалын олон сайхан бүтээлүүдтэй. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 3 154 000.
Эх сурвалж: "Аялал жуулчлал ба тогтвортой хөгжил" сэтгүүл