2011 онд Дэлхийн бакнаас Монголын аялал жуулчлалын зах зээл, бүтээгдэхүүнүүдийн эдийн засгийн үр нөлөө, тооцоог боловсруулах олон улсын нээлттэй тендерт АЖТХТ-ийн баг шалгарч ажилласан билээ. Энэхүү судалгааг нэг талаас “Чингис хааны цогцолбор” зэрэг Хархорум, Замын-Үүд, Улаанбаатар хот орчимд барьж байгуулахаар төлөвлөж буй аялал жуулчлалын суурин цогцолборууд нөгөө талаас уламжлалт малчдаар зочилж байгальд аялах аяллын зах зээлийн багтаамж, эдийн засгийн өгөөж, ашиг, цаашид үзүүлэх нөлөөлөл үр дагавар, нөхцөлүүдийг орчин үеийн аргачлал судалгаан дээр тулгуурлан хийсэн болно. Судалгаанд дотоодын зах зээл, хөрш орнууд ялангуяа Хятадын гадагш аялагчид, барууны зах зээл болон бизнес аялагчдын зах зээлүүдийг хамруулан гаргасан болно. Энэхүү дэлгэрэнгүй судалгаа нь товхимол хэлбэрээр хэвлэгдэн гарсан байна.