Гудамжтай Монгол

Төр засаг “Гудамж” гэдэг  төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжвэл Улаанбаатар “гудамж шиг гудамжтай” хот болох ажээ. Инженерийн шугамд холбогдоогүй бүх газрын дэд бүтцийн асуудлыг шийднэ. Гэр хорооллоо дахин төлөвлөж хаанаас ч эрсэн олоод очих гудамжтай, орон сууцны хороолол болгон босгохоор зорьж  зураг төслийг нь гаргажээ. Гудамж бүр гэрлэн дохиотой, гэрэлтүүлэг чимэглэл элбэг өнгө үзэмжтэй болох юм байна. Харуул хамгаалалт ч дээд түвшинд очих бололтой. Энхэл донхолгүй толийсон замтай, хоёр талаар нь ногоон мод тарьж, хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэнэ. Сул шороо бужигнасан тоостой газар хотын хаана ч үлдэхгүй цементлэх гэнэ. Хаашаа л харна дугуйн замтай байх гэнэ.

 

Автомашины замыг дагуулан явган хүний зорчих замыг  энд тэндгүй байгуулж цэгцтэй гудамжнууд ярайх  ажээ. “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн авто замын сүлжээг бүхэлд нь өөрчлөх юм байна. Ингэснээр Улаанбаатар хот ямар ч байсан 119 гудамжтай болох дуулдана. Улаанбаатар хотын замын уулзваруудыг шинэчилнэ. Нийтдээ 33 газарт шинээр дөрвөн замын уулзвар хийхээр төлөвлөсөн байгаа юм байна. Гэр хороололд нийтдээ 25 бичил төв байгуулахаар зураглажээ. ”Гудамж” төслийг гардан гүйцэтгэх ажлыг Барилага Хот Байгуулалтын Яам болон хотын захиргаа хариуцна.