Видео бүтээлийн уралдаан зарлажээ.

Мазаалай бол зөвхөн Монгол улсад данстай баавгай. Их говийн дархан цаазтай газраар тархан нутагладаг Мазаалайн тоо толгой эрс цөөрчээ. Говийн баавгайгаа хамгаалж,  өсгөж үржүүлэх нь дэлхийн өмнө хүлээсэн төрийн үүрэг хариуцлага болж байна. Үүнд иргэд, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн зүрх сэтгэл, хүчин зүтгэл, идэвхтэй оролцоо чухал билээ. Энэхүү үүрэг оролцоог нэмэгдүүлэх үүднээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг” уран бүтээлчдийн дунд видео бүтээлийн уралдаан зарласан байна.