“Талын дуучин”
хэмээн алдаршсан Өвөрмонголын Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн
Урнаа энэ сарын 29-нд ДБЭТ-т “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо
хийхээр болсон байна. Тоглолтондоо шилдэг гэгдэх “Амилал”, “Тал нутаг”,
“Хөдөөд” зэрэг цомогт орсон бүтээлүүдээ олон улсын хөгжмийн
бүрэлдэхүүнтэй хамтран дуулах юм байна.
Европын олон улс, хотод шахуу хуваариар бараг л өдөр бүр
тоглодог тэрбээр өөрийгөө монгол хүн хэмээн ярьдгаас бус өвөрмонгол, ар
монгол хэмээн ялгах тун дургүй гэнэ. Тиймээс тоглолт бүр дээрээ нутаг
усныхаа, дуу хөгжмийнхөө тухай түүхийг Монгол ардын хөгжмийн
элементүүдийг өөр бусад соёлын нөлөөлөлтэй хослуулан ярьж өгдөг байна.
Түүний өндөр ур чадвар нь нэг л сэтгэлд ойр бүдэг авиа бүхий
шинэхэн дуугаралтыг,уугуул монгол хэлний яруу тансагийг магтсан
сэтгэлийг нь илэрхийллийг мэдрэхийг хүсвэл түүний тоглолтыг зориорой.
Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд ДБЭТ-ын кассаар
худалдаалагдаж байгаа аж.