Музейн зориулалттай барилга байгууламжийг барьж байгуулах, түүнд ажиллах
боловсон хүчнийг бэлтгэх гээд ар, араасаа ундарч буй ажлуудад гадны
байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулах, тусламж дэмжлэг авах явдал тулгамдсан
асуудал болоод байгаа бөгөөд АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр тэдэнтэй холбоо
тогтоож, хамтран ажиллах эхлэлийг тавих явдал сайдын бас нэгэн зорилго байсан
юм.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ноён М.Новачектэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа
илэрхийлээд, хэлэлцэх гол асуудлуудаа тодорхойлсноор уулзалт эхэлсэн юм.
Тэрбээр ноён М.Новчект “Монгол Улс үлэг гүрвэлийн музейн тогтолцоог бий
болгохоор төлөвлөж байгаа, эхний музейгээ байгуулсан. Цаашид олон музей
байгуулагдах учраас тэдгээр музейд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч
байна” гээд энэ ажлыг цаашид хариуцах Үлэг гүрвэлийн музейн ерөнхий
палеонтологич М.Болорцэцэгтэй хамтран ажиллахыг хүслээ. Мөн Тарбозавр Баатарын
хэрэг сөхөгдсөний дараа олон нийтийн зүгээс Үлэг гүрвэлийн музей байгуулах
шаардлага ихээр тавьж байгаа, гэвч боловсон хүний асуудал хүндрэлтэй байгаа
учраас монгол оюутныг музейдээ дадлага хийлгэх, сургалтын хөтөлбөрт хамруулах
боломж байгаа эсэхийг лавласан. Зөвхөн палеонтологи ч биш,
археологи, урлагийн бүтээл сэргээн засварлах зэрэг чиглэлээр боловсон хүчин
бэлдэх сонирхолтой гэдгээ тэрбээр онцлон тэмдэглэж байв. Ноён М.Новачек энэ
асуултад “Бид оюутнуудад зориулсан Роумпэж хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа, зохих
төлбөрийг төлөөд хамрагдах боломжтой. Гол нь хэлний бэлтгэл маш сайн байх
хэрэгтэй” гэж хариулсан юм. Палеонтологийн олдвор ихтэй Монгол Улс өөрийн
гэсэн үлэг гүрвэлийн музейтэй болох нь зүй ёсны асуудал гэдгийг тэрбээр хүлээн
зөвшөөрч, хамтран ажиллахаа амлаж байлаа.
Сайд мөн палеонтологич эрдэмтэд хэдэн арван жилийн турш иргэдэд өгөх гээд
чадаагүй мэдлэгийг Тарбозавр Баатарын хэрэг ганцхан жилийн дотор өгсөн гээд,
“Бидэнд одоо музей байгуулах, сан хөмрөгөө бий болгох шаардлага гарч байна.
Эрик Прокопигийн хууль бусаар гаргасан олдворууд музейн анхны өмчийг
бүрдүүлсэн. Цаашид дэлхий даяар тарсан олдворуудаа цуглуулах төлөвлөгөөтэй.
Монголоос 1987 онд Унгар руу гаргасан үлэг гүрвэлийн олдвор байдаг.
Рой
Чапмэн Эндрюс гэдэг нэрийг мэдэхгүй хүн ховор биз. Тэрээр Монголын говиос олсон
өндөгний үүрний олдвороороо үлэг гүрвэлүүд өндөг дардаг байсан гэдгийг анх
баталж, шинжлэх ухааны онцгой нээлт хийсэн нэгэн билээ. “The dragon hunter”
буюу “Лууны анчин” хэмээн алдаршсан түүнийг Монгол, Монголын говь гэсэн нэр
байнга дагаж явдаг. Монголын говь Р.Ч.Эндрюсыг, Р.Ч.Эндрюс Монголыг
алдаршуулсан гэж хэлсэн ч болно. Энэ агуу хүний нэрэмжит музейг Өмнөговь аймагт
байгуулах саналтай байгаагаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ноён М.Новачект дуулгасан
юм. Тэрбээр “Дэлхийн палеонтологийн түүхэнд хамгийн анхны өндөгний үүрний
олдворыг Р.Ч.Эндрюс Монголын говиос олсон. Тиймээс энэ хүний нэрэмжит музейг
Өмнөговь аймагт байгуулах саналтай байна” гээд хамтарч ажиллах боломжийг
судлахыг ноён М.Новачекээс хүссэн. Сайд “Энэ хүний талаар бид одооноос судалж
эхэлж байгаа. Манай Засгийн газартай байгуулж байсан гэрээг нь олсон. Хуучин
монгол бичгээр хийгдсэн гэрээ байсан. Бид энэ гэрээнд юун тухай бичигдсэн
болохыг судалж байна” гээд гэрээний нэг хувийг М.Новачект сонирхуулсан юм.
М.Новачек асуудлыг ганцаараа бие дааж шийдэх боломжгүй, музейн Ерөнхийлөгч
эзгүй байгаа учир ирэхээр нь энэ талаар ярилцаад хариу өгье хэмээн хариулсан.
Тэрбээр Монголын зочид төлөөлөгчдийг музейтэй танилцахыг урьснаар уулзалт
өндөрлөсөн юм.