Хүлээлгэн өгөх ажиллагааг уг гэрээний дагуу хийх бөгөөд гэрээнд Монголыг төлөөлж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл гарын үсэг зурахаар болсон. Өнөөдөр энэхүү “Батаар”-ыг авчирахаар албаныхан эх орноосоо мордлоо.
Монгол
Улсаас хууль бусаар хил давсан олон олон Батааруудын зам мөрөөр ороход маш их
үүрэг гүйцэтгэж, олон өдөр хоног уйгагүй ажилласан ЕТГ-ын дарга П.Цагаан, сайд
С.Оюунгэрэл, ЕТГ-ын албаны хүмүүс, хуулийн байгууллагынхан тэр дундаа УМБГ-ын
хамт олон, судлаачид, АНУ-д ажилладаг динозавр судлаач М.Болорцэцэг, сэтгүүлчид
болон бусад албаны хүмүүсээс бүрдсэн баг Батаараа хүлээн авахаар явж байгаа юм
байна.