Бөхөн
нутагшдаг бүхий л орны төлөөлөгч оролцсон олон улсын томоохон хурал өчигдөр
манай улсад эхэллээ. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон
улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенциудын нарийн бичгийн хороод,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй юм. Монголд
анх удаа болж буй тус хуралд Узбекстан, Туркменстан, БНХАУ, ОХУ, Казакстан
зэрэг улс орон, тус Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар зэрэг нийт 40
гаруй төлөөлөгч оролцож байна. Өмнө нь болсон хурлаар дээрх байгууллагууд
монгол бөхөнгийн бэлчээрийн нөөц газар болох Шаргын говийн тусгай хамгаалалттай
газрын статусыг дээшлүүлэх амлалт өгч байжээ. Энэ нь улс төрийн болоод ахуйн
зарим хүчин зүйлээс шалтгаалаад биелэлт нь удаашралтай байгаа юм байна. Мөн
бөхөнг хамгаалах төсөл, хөтөлбөрийг Монголд татан оролцуулж сан үүсгэхээ
амлажээ. Дэлхийн байгаал хамгаалах сан үүнд гол үүрэгтэй оролцож, “Мава”
сангийн санхүүжилтээр бөхөн хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Төсөл
хэрэгжүүлж эхлэх үед манай улс 1500 гаруй бөхөнтэй байсан бол хамгийн сүүлд
хийсэн агаарын тооллогын дүнгээр 8000 гаруй бөхөн байна гэсэн тооцоо гарчээ.