Тухайн үеийн Торгоны замыг дүрсэлсэн, 30.12 метр урт, 0.59 метр өргөн энэ
зурагт Цагаан хэрэмний баруун төгсгөлөөс одоо гийн Саудын Араб хүртэлх 211
газрыг дүрсэлж, газар усны нэрийг монгол, перс, араб, турк, грек, армян зэрэг
есөн хэлээр бичжээ.
Хятад, Узбекстан, Тажикстан, Аф ганистан, Ливан, Турк, Тунис зэрэг 10 гаруй
улсын газар нутгийг багтааж, маш нарийн зурагласан уг зургийн ар талд “Монголын
уул усны зураг” хэмээн хятадаар бичсэн байдаг аж. Чин гүрний үед ажиллаж байсан
номын томоохон дэлгүүр болох “Шан Ютан” энэ зургийг ингэж нэрлэсэн юм байна.
Өдгөө “Дундад зууны дэлхийн газрын зураг” гэж нэрийг нь өөрчлөөд буй уг зургийн
анхны үнийг 80 сая юаниас эхэлж дуудна. 1930-аад онд Японы Киото хотын “Фүжисаи
Юрикан” гэх хувийн алдартай музейд хадгалж байсан эл зургийг 2002 онд Бээжинд
авчирч, судлан шинжлээд Мин гүрэн (1368-1644 он)-ий дунд үед бүтээсэн болохыг
тогтоожээ.
Бээжингийн их сургуулийн Археологийн тэнхимийн эрдэмтэн Линь Мэйцүнь 2004 оноос
найман жилийн турш уг зургийг судлан судалгааны томоохон бүтээл туурвиж, үнэ
цэнийг нь олонд таниулсан байна.