Уг ажлын хүрээнд “Судар бичгийн алтан сан” номын нээлтийн ёслол, “Дурсамж
тээсэн монгол бичиг” цагаан толгойн үзэсгэлэн, зохиолч, уран бүтээлчид шилдэг
бүтээлийнхээ гар бичмэлийг үндэсний номын санд хадгалуулж, гэрээ байгуулах
ёслол зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Түүнчлэн “Бичиг соёл” төвийн хамт олон номын сангийн гадна талбайд олон нийтэд
уран бичлэгээр үйлчилж, хэвлэлийн газрууд ном, бичгийн хэрэгслийн худалдаа хийх
ажээ.