Энэ онд тусгай зориулалтаар агнуулах, спорт загасчлалаар бариулах ховор ан амьтдын тоо, төрлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд энэ оны А-105 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар гаргаж, агнуурын бүс нутгуудад хуваарилжээ. Үүгээр бол манай улс энэ жил Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сум болон Ховдын Мөст сумаас тус бүр хоёр, Алтай сумаас нэг угалз агнуулна.
Харин Ховдын Мөст сумын Баатархайрханаас 10, Давст Улаанаас дөрөв, Цэцэг сумын Ямаат, Их Бэлчирээс тус бүр хоёр, Алтай, Дуут сумаас тус бүр зургаан тэх агнуулах юм байна. Төв аймгийн Өндөрширээтээс хоёр угалз, дөрвөн халиун буга, Лүн сумаас нэг угалз, дөрвөн халиун буга, Баян-Өнжүүл сумаас хоёр халиун буга, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас тус бүр хоёр угалз, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас нэг угалз, Өвөрхангай аймгийн Богд сумаас хоёр тэх агнах эрх олгов.
Онон голоос 50, Шишгэд голоос 60, Дэлгэрмөрөнгөөс 40, Хөвсгөл нуур, Эгийн голоос 30, Чулуут голоос 20 тул барихыг зөвшөөрчээ.