Батаарыг ирэх сарын 7-нд Монголд хүлээлгэн өгнө

 Хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн олдворыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ.
Тираннозавр батаар үлэг гүрвэлийн олдворыг АНУ-аас Монгол Улсад ирэх сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.