Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт эртний хүний занданшуулсан шарил илрүүлснийг алтны эрэлчид тонох гэж байна гэсэн мэдээллийг нутгийн иргэдээс ирүүлжээ.
Холбогдох газрууд тонуулчдаас өрсөн түүхийн ховор дурсгалыг газар дээр нь судалж тогтоохоор мэргэжлийн баг томилсон байна.
Судлаачид өчигдөр тус сумын нутагт очиж Засаг дарга болон Тамгын газрын ажилтнуудтай уулзжээ. Тус аймгийн нутгаас өнгөрсөн жил XIII-XIV зууны үеийн хадны дурсгал, монгол хатныг дөнгөж төрсөн нярайн хамт оршуулсан булш олдож байсан юм.
Тиймээс Бөмбөгөр суманд илрүүлээд буй дурсгал ч мөн XIII зууны үед хамаарах болов уу хэмээн судлаачид таамаглаж байгаа гэнэ.