Тиранозавр батаарыг Сүхбаатарын талбайд дэлгэн үзүүлнэ

 Тиранозавр батаарыг Түүх соёлоор бахархах өдөр Сүхбаатарын талбайд дэлгэнэДэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа үлэг гүрвэлийн араг ясыг эх оронд нь тавдугаар сарын 18-наас өмнө авчрахаар ССАЖЯ, цагдаагийн байгууллага хамтарсан Ажлын хэсэг гараад буй аж.

Ажлын хэсгийнхэн тавдугаар сарын 2-нд АНУ-ыг зорих бөгөөд долоо хоногийн дараа Батаарыг эх оронд нь авчрах аж. Улмаар тавдугаар сарын 18-нд тэмдэглэх Түүх соёлоороо бахархах өдрөөр Сүхбаатарын талбайд павильон байгуулж нийтийн хүртээл болгох гэнэ.

Палеонтологийн олдвор, цуглуулгыг бүртгэх аргачлалын дагуу динозавруудыг Өдгөө АНУ-д хураасан үлэг гүрвэлийн чулуужсан араг яснуудыг улсын нэгдсэн цуглуулгын санд бүртгэхээр тэнд шинээр байгууллагдаж буй музейн дэд захирал ажиллаж байгаа гэнэ. Одоогоор хэдэн хэсэг яс, хэдий хэмжээний жин, овор хэмжээтэй болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д очсон араг яснууд Монголын гаалийн бичигтэй байгаа гэнэ. Гэтэл манай гаалийн байгууллагынхан гэмт үйлдлээ нуухыг оролдсон уу Гаалийн төв архивт байх ёстой үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг хилээр гаргасан гаалийн бичгийн эх хувь үгүй болсон сурагтай.