Өнгөрсөн
оны зунаас эхлэн Монгол Улс, АНУ төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг
татсан нэгэн үйл явдал бол Монголын говийн Нэмэгтийн хөндийгөөс
олдсон аварга, махан идэшт “Тиранозарус Батаар”-ын арга ясыг АНУ-д
дуудлага худалдаанд оруулах гэж байсан явдал юм.
Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлээр үүссэн Тарбозаврус Батаарын уг хэрэг эцэслэн
шийдэгдэж, Ти-Батаарын араг ясыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын
газраас Монгол Улсын Засгийн Газарт ирэх тавдугаар сард багтаан
хүлээлгэн өгөхөөр болсон.
Тэгвэл уг ажлын эхлэл болгож Үлэг
гүрвэлийн төв музейн ерөнхий палеонтологич М.Болорцэцэг
АНУ-д Ти-Батаарын бүртгэлийн ажлыг эхлүүлээд байгаа. ССАЖ-ын сайд
Ц.Оюунгэрэлийн энэ сарын 14-нд тушаал гаргаж Үлэг гүрвэлийн төв музейн
ерөнхий палеонтологич буюу эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлаар
М.Болорцэцэг томилогдон ажиллаж байгаа юм.
Энэхүү үйл
ажиллагаа нь Палеонтологийн Олдвор, цуглуулгыг бүртгэх аргачилалын дагуу
динозавруудыг албан ёсоор улсын нэгдсэн цуглуулгын санд бүртгэн авах
ажиллагаа юм.
Одоогийн байдлаар нийт хэдэн хэсэг яс болох хэдий хэмжээний жин, овор хэмжээтэй болох зэрэг мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ.