Энэ сарын 31-нд автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

Энэ сарын 31-нд 17.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хязгаарланаЭнэ сарын 31-ний өдөр буюу уламжлалт “Автомашингүй” өдрөөр “Баруун 4 зам”-аас “Зүүн 4 зам”-ын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлана.

Энэ өдөр автозамын хөдөлгөөн хязгаарлагдсан бүсэд “Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх” сургалт, өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан, оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, жагсаал зохион байгуулж, задгай “Кафе”-аар үйлчлэх аж.

Мөн Сүхбаатарын талбайд 12.00-14.00  хүртэл  урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах  болон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, “Ухаалаг зорчилт” байгууллага шалгаруулах өдөрлөг болох юм байна.