Тус орны жүжигчид Олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож алт, мөнгө, хүрэл
цом хүртсэн шилдэг үзүүлбэрүүдээ үзэгчдэд бэлэг барих юм байна. Тэр дундаа
бяцхан үзэгчдийгээ баярлуулахаар хөгжилтэй алиалагчид, авьяаслаг муужгай болон
акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид бас ирж байгаа гэнэ.
Олон улсын циркийн тоглолтыг “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ хоёр жил тутамд
зохион байгуулаж байхаар болжээ. Ийм олон орны циркийн жүжигчид нэгэн дор манай
оронд ойрын 30 жилд ирээгүй юм байна. Энэ сарын 25-наас эхлэн долоо хоног
тоглох энэхүү сонирхолтой тоглолтын тасалбар харьцангүй хямд зарагдана гэж
зохион байгуулагчид ярилаа.