1990 оноос хойш
Монголын 3300 гаруй хүн гадаадын иргэнтэй гэрлэж, 600 гаруй монгол хүүхэд
гадаад орнуудад төрж, 534 хүн Монголын харьяатаас гарах хүсэлтээ илэрхийлээд
байгаа юм байна. Харин Монгол орныг ардчилсан орон гэж дэлхий дахин хүлээсэн
зөвшөөрөх болсноос улс төрийн орогнол хүссэн монгол хүмүүсийн
хүсэлтийг улс орнууд тэр болгон хүлээж авахаа больжээ. Улс төрийн шалтгааны
улмаас гадаадын иргэн Монголд оршин суух эрх хүссэн тохиолдол байхгүй байгаа
гэнэ. Манай иргэд 32 оронд визгүй зорчиж байгаа бөгөөд Кипр, Герман, Японд дипломат
албан паспортоор визгүй зорчдог болох талаар ярилцаж буй аж. Италид ЭСЯ нээх
асуудлыг тавиад, Америкийн Сан-Франциско, Японы Осака хот, Хонконгод консулын
газар нээхээр шийджээ. Давхар харьяатын асуудлаар нэгдсэн байр суурьтай болж
чадаагүйгээс манай улс зөвшөөрөхгүй байгаа. Харин Монгол Улсын харьяатын
хүүхдүүд хаана төрснөөсөө үл хамааран Монголын иргэн байхаар хуульд заажээ.