“Тэмээн поло-2013” фестиваль болно

  “Тэмээн поло-2013” өвлийн фестиваль гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ суман дах “Чингисийн хөшөө” цогцолбор-т болох гэж байна. Энэ үеэр хурдан тэмээний Улсын аварга шалгаруулах уралдаан, тэмээн поло Улсын аварга шалгаруулах тэмцээн, сайхан тэмээтэй хос /гоё ганган тэмээтэй үндэсний хувцастай хос шалгаруулалт/, тэмээчдийн хөгжилтэй буухиа тэмцээнийг зохион байгуулах ажээ. 


Фестивальд тэмээ олонтой аймаг, сумууд оролцох бөгөөд энэ нь дэлхийд нэн ховордож байгаа хоёр бөхт монгол тэмээн сүргийн тоо толгойг хамгаалан өсгөх шинэ менежмент нэвтрүүлэх, тэмээн поло спортыг олон нийтэд таниулах, “Монгол тэмээн поло”-г түшиглэн аялал жуулчлал, өвлийн спортыг хөгжүүлэх, улмаар уг фестивалыг олон улсын хэмжээнд хүргэх зорилготой гэнэ.

Уг фестивальд оролцох тэмээчид, тэмээн полон баг тамирчид тэмцээний мэдүүлгээ Монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоонд гуравдугаар сарын 08-ны дотор мэдэгдэж, мандатаа авах бөгөөд 99042830, 91916176, 99993303, 11-312073 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.