Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын хөтөч тайлбарлагчдын
холбооны хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудлуудыг шийдэхээр болжээ.
Тодруулбал, хотын аяллын мэргэшсэн хөтөч, тайлбарлагч бэлтгэх олон улсын
стандартын дагуу хөтөлбөр боловсруулж, түүгээрээ энэ сарын 18-наас эхлэн
сургалт явуулах бөгөөд жуулчдын сонирхон очдог газруудын дагуу жуулчны сэтгэл
татах үзмэрийн нөхцлийн үнэлгээг анх удаа явуулж, шаардлагатай тохижилтын ажлыг
хийх юм байна.
Саяхан болж өнгөрсөн Аялал жуулчлал эрхлэгчдийн форумд хувийн хэвшлийнхнээс
тавьсан асуудлын дийлэнхийг хөтөч тайлбарлагчдыг чадваржуулах, чадвартай
хөтөчөө уул уурхайн салбарт алдахгүй байх санал эзэлж байсан аж.