“Хамаг
Монгол” төслийн нээлтийн тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Тоглолтонд
Тува, Буриад, Халмаг, Өвөр монгол болон Монгол гэсэн таван туургатны
алдартай дуучид оролцох бөгөөд тоглолт энэ сарын 7,8-нд “Улаанбаатар
палас”-т болно. Энэ хоёр өдөр монгол ахуй, монгол ёс заншлаар омогших
болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэд мэдэгдлээ. Урлагийн
тоглолт гэхээсээ илүү хамаг монголыг нэгтгэж байгаа омогшил аж.
Тоглолтонд монголын уламжлалт тулганы гал бадраах ёслол болох бөгөөд
таван тулгыг тоглолтонд зориулан урлаж байгаа юм байна. Тус тусдаа хөх
монгол гэсэн бичгийг агуулах бөгөөд эдгээр тулга нийлээд хөх монгол
гэсэн үгийг бүтээх аж. Эцэст нь Монгол залуучуудыг ирж омогшихыг
уриаллаа.