“Хаан түүхт Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Тархан суурьшсан Монголчууд”
байгууллага нь Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг
улсад судалгаа, зураг авалтаар ажиллажээ.
Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт
болон түүхтэй холбоотой хот тосгод, хөшөө дурсгал түүхэн газруудын талаарх
сүүлийн 10 жилийн хугацаанд авсан 100 мянгаад гэрэл зургаас 80 гаруй гэрэл
зураг, 50 гаруй зоосон мөнгийг дэлгэн сонирхуулна.
Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 28-нд Уран зургийн галерейд болох бөгөөд үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй
үзүүлэх гэнэ.