Байгаль
орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан
Мазаалай баавгайг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ажлын явцын
талаар хэлэлцлээ.
“Үндэсний бахархал” ТББ-ынхан мазаалай баавгайг ичээнээс нь гарахад тавьж өгөх
нэмэлт тэжээлийг хариуцсан. Тэд одоогоор 10 тонн хорголжин тэжээл, цувдай,
нохойн хоол, хүнсний ногоо зэргийг тус бүр нэг тонныг бэлтгэж дуусчээ.
Нэмэлт тэжээл ачсан машин Говийн их дархан цаазат газрыг зорин өнөөдөр явах юм
байна. Тэжээл хүргэхтэй холбогдон Их дархан газарт нэмэлт тэжээл хадгалах сав
болон тэжээл тавьж өгөх жижиг савнуудыг даруй хүргэх, нэмэлт тэжээлийг 25 цэгт
түгээх тээврийн зардал хөндөгдсөн байна. Тиймээс хөрөнгө мөнгийг хурдан шийдэж
гаргуулахаар болов.
“Мама” ТББ Эхийн голд Мазаалай баавгайн тэжээлийн ургамлыг тариалж,
боловсруулах цех байгуулахаар болсон байна.