Энэ ойн хүрээнд “ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг
гуравдугаар сарын 1-ний өдөр "Улаанбаатар" зочид будлын Их танхимд
зохион байгуулах гэж байгаа аж.
Мөн энэ үеэр 50 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон ЮНЕСКО-оос шагнал
хүртсэн гар урлалын батламжит бүтээгдэхүүн болох эсгий урлалын үзэсгэлэн,
монгол уран бичлэгийн үзэсгэлэнг тус тус толилуулах юм байна
Түүнчлэн Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг
тээгчид, өв уламжлагч ардын авъяастнууд хөөмий, уртын дуу, цуур,
тууль хайлах урлагын тоглолтыг сонирхуулахаар болсон тухайгаа зохион
байгуулагчид ярилаа.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын
харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт
уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байх, төрийн бодлого
чиглэлд ЮНЕСКО-гоос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгуулах
зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.