Тиймээс Хөвсгөл аймгийн Нутгийн Зөвлөл, “Хөвсгөл далайн эзэд” ТББ “Хөвсгөл
далай-Хөх нэгдэл” хөдөлгөөнийг өрнүүлж, далайд живсэн тээврийн хэрэгслүүдийн
байршил тогтоох судалгааг хийж, одоогийн байдлаар 15 машин, 1 хуучин онгоцны
байршлыг эхний байдлаар тогтоогоод байна.
Гэвч энэхүү ажлыг гардан гүйцэтгэх мэргэжлийн баг, шаардагдах техник, тоног
төхөөрөмж болон живсэн эд зүйлийг эрж хайх зэрэгт хөрөнгө, санхүү шаардлагатай
байгаа аж.
Эхний ээлжинд шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашины байрлалыг тодорхойлоход
зуун орчим сая төгрөгний санхүүжилт хэрэгтэй байгаа аж.
Манай орны цэвэр усны нөөцийн 65 хувь, дэлхийн цэнгэг усны 2 хувийг агуулдаг,
96 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх авч урсдаг, 500 жилд нэг удаа өөрийгөө
цэвэрлэдэг маш эмзэг тогтоцтой уг нуурыг хамгаалах ажилд Монгол хүн бүрийн
эх оронч санаачлага, үндэсний компаниудын оролцоо, хандив тусламж ихээхэн чухал
байгаа талаар төслийнхөн хэлж байна.
Дашрамд дуулгахад “Хөвсгөл хөх сувд” төслийн хүрээнд дэлхийн хөх сувд болсон
цэвэр усны энэ ундаргыг ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлж, дэлхийн
хамгаалалтад оруулахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх юм байна.