Монголын алтан хорхойдой

 

Алтан гагнуур нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгийн сайр хайрга, чулуу асгатай газруудаар ургадаг.

Архангай аймгийн Хангай сумын урд Тэрхийн голын дагуу болон "Унтаа ямаатын" жижиг чулуурхаг талд зарим жил бүхэлдээ алтангагнуурын ягаан цэцэг алаглан ургадаг.

Ягаан "Мүгэз", булган эм гэхээс гадна "алтан гагнуур", "алтан хорхойдой" хэмээн Монгол түмэн нэрлэсэн нь түүний анагаах тусыг алттай зүйрлэн, бэртсэн ясыг гагнадаг чадлыг таньж үнэлснийх аж. Монголын улаан номонд дархлагдсан элст ургамал юм.