"Тэмээн поло 2013" наадам ирэх сард болно

Хоёр бөхт тэмээг хамгаалах зорилгоор Монголчуудын санаачлан бий болгосон тэмээн пологийн спорт амжилттай хөгжиж байгаа билээ.

Энэ жилийн тэмээн поло ирэх гуравдугаар сарын 9,10-нд "Цонжин Болдог" Чингисийн хөшөө цогцолборт болох юм байна.

Наадмын үеэр тэмээн поло, тэмээний уралдаанаас гадна тэмээний ноосон болон сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн тоглолт болох аж. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг ирсэн зочиддоо сонирхуулах тухай зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

Энэхүү наадмыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Монголын тэмээн поло, спорт уралдаан, аялалын холбоо ТББ хамтран зохион байгуулахаар болжээ.