Монголын ятгын холбооноос уг хөгжмийг ЮНЕСКО-д өөрийн орны нэрээр бүртгүүлэхээр
ажиллаж байгаа аж. Зарим хүн ятгыг “Манай өмнөд хөршөөс гаралтай. Түүнийг нь
монголчууд авч ашигласан” гэх мэдээлэл цацдаг.
Гэвч судлаачдын олонхи нь уг хөгжмийг Монголын үндэсний соёлын өв гэдэгтэй
санал нэгддэг байна. ЮНЕСКО-д бүртгүүлэх эхний алхам нь өнөөдөр, маргааш хоёр
өдөр үргэлжлэх ятгын “Учран золгохын ерөөл” гэх тоглолтоор эхэлж байгаа гэнэ.
Одоогоор манай улсад ятга тоглодог хөгжимчин цөөхөн байдаг. Нөгөөтэйгүүр тус
хөгжмийг жирийн сонирхогч сурахад тун хэцүү бөгөөд мэргэжлийн хүмүүс ихэнхдээ
тоглодог байгаа. Тиймээс хариуцсан холбооноос нь мэргэжлийн хөгжимчин бэлтгэх
талаар судалгаа хийж буй аж.