Америкийн уран бүтээлч Сьюсан Фокс “Wild Art Mongolia-2013” экспедицээ ирэх есдүгээр сард зохион байгуулах гэж байгаа талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Аяллын багийнхан Алтайн уулс, Тахийн гол, Шаргын говийг туулж, Монголын үзэсгэлэнт байгальтай газруудаар аялж, цасны ирвэс, хулан, тахийг үзэхээр зорьж байна.
Тэрбээр Монгол Улсад олон удаа ирж байсан юм. Монголын тал нутгаас жинхэнэ гайхамшиг, анир чимээгүй, амар амгалан, энх тайвныг мэдэрдэг гэжээ.