Монголд
циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ой ирэх онд тохионо. Эл түүхэн үйл
явдлын угтал болгож “Шинэ цирк төв”-ийн захирал, найруулагч Д.Зоригт хэд хэдэн
тоглолтын гэрээг гадаадын циркийн байгууллагуудтай хийжээ. Тухайлбал, ОХУ-ын
“Росгосцирк” компанитай гурван төсөл дээр хамтрахаар болсон байна. Энэ сарын
10-наас эхлэн Үндэсний циркийн байранд үргэлжлэх “Цирк ба амьтад” олон улсын
циркчдийн тоглолтод Москвагийн сургуультай баавгай ,галуу, тахиа, нохой, чоно
авьяасаа үзүүлж, Токиогийн алиалагч үзэгчдийг хөгжөөж, Монголын “Шинэ цирк”, ”Циркус
Монголиа Хатка”-гийн жүжигчид циркийн гайхамшигийг үзүүлэх юм. Монголын циркийн
гурван байгууллагын 30 жүжигчин ОХУ-ын Владивосток, Хабаровск, Новосибирск,
Кемерово зэрэг арав гаруй хотод Монголын циркийн урлагийн сор болсон хүч
тамирын гайхамшиг, илбийн нууц, уран нугаралт, акробат зэрэг үзүүлбэрээ
толилуулан 70 жилийн ойдоо бэлэг барих ажээ. Энэ хөтөлбөрөө соёл урлагийн
ажилтнуудын өдрийг тохиолдуулан Үндэсний циркийн байранд энэ сарын 8-ны өдөр
ганцхан удаа нийслэлчүүддээ сонирхуулах юм. Харин 10-ны өдөр болох олон улсын
циркчдийн тоглолт долоо хоног үргэлжлэх бөгөөд ажлын өдөрт 19.00 цаг, амралтын
өдрүүдээр 16.00, 19.00 цагт болно.Тоглолтод оролцох Оросын жүжигчид өнөөө орой
Эрхүүгэээс хөдлөх бол Токиогийн алиалагч 9-ний орой Улаанбаатарт хөл тавих юм
байна.