Цагаан сарын шинийн 2,3-нд “Монгол туургатны цагаан
сар 2013” нэрийн дор Монгол туургатнууд хамтран Цагаан сарын мялаалга өргөх гэж
байгаа. Одоогоор Халимаг, Тува, Өвөрмонгол, Якут, Буриадын нэрт дуучид Монголд
ирсэн байгаа юм. Тэд өнөөдөр 12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд “Хамаг Монгол”
сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзахаар болсон байна.