Энэхүү тоглолтын Ерөнхий найруулагчаар Д.Сосорбарам, туслах найруулагчаар Д.Энхгэрэл, уран сайхны удирдаачаар Д.Ариунболд, ерөнхий зураачаар А.Аюушжав, гэрлийн техникч Б.Даваа нар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил уг тоглолтод таван хамтлаг оролцож байсан бол энэ жил хоёроор нэмэгдэн долоо болж оролцох юм байна. Эдгээр хамтлагт “Алтан ураг”, “Арга билэг”, “Бөртэ”, “Домог”, “Жонон”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлагууд багтжээ. Хамтлагууд өөр өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд бүх л төрлийн урсгалаар уран бүтэлээ хийж байгаа юм. Зарим нь эртний сайхан аялгууг эгшиглүүлж байхад зарим нь орчин үеийн рок, поп урсгалын аялгуунуудыг эгшиглүүлж байна.
Тоглолтын хувьд дахин давтагдашгүйгээр онцлог болохыг зохион байгуулагчид ам бардам хэлж байлаа. Энэхүү тоглолт ирэх сарын 8-9нд болох юм.