Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч “MNTT” компани Монголдоо цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Уг үйлчилгээ нь Take & travel нэртэй бөгөөд гадаадад зорчиж байгаа монголчуудад тухайн зорчих орных нь дугаартай гар утас эсвэл SIM картыг түрээсээр өгч хэрэглүүлэх үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, энэхүү үйлчилгээ нь Phone Rental Service буюу утасны түрээсийн үйлчилгээ гэсэн үг юм. Дэлхийн томоохон улс орнуудад энэхүү үйлчилгээ их дэлгэрсэн бөгөөд хоёр үндсэн чиглэлтэй байдаг. Энэ нь inbound, outbound юм. Inbound гэдэг нь тухайн улсад ирж байгаа гадаад иргэдэд тус улсын гар утас, SIM картыг ашиглуулдаг бол Outbound нь эсрэгээр тухайн улсаас гадаад руу зорчиж байгаа иргэдэд явах орных нь утас, SIM картыг түрээсэлдэг үйлчилгээ аж. Харин “MNTT”-ын энэ удаагийн үйлчилгээ нь Outbound төрлийнх юм. “MNTT”-ын үйлчилгээний онцлог нь анхдагч бөгөөд энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас хамгийн хямд үнийн саналыг хэрэглэгчиддээ санал болгож буйгаараа давуу талтай. Take & Travel үйлчилгээ нь одоогоор АНУ, Европын холбооны орнууд, Хятад, Гонконг, Макао, Тайвань, Солонгос зэрэг орнуудад зорчиход боломжтой. Эдгээр орнуудад Солонгосоос бусдад нь SIM картын түрээс үзүүлдэг. Учир нь Солонгос руу зорчиход солонгос дугаартай утсыг түрээсэлдэг. Тус улсад гар утасны GSM сүлжээ байдаггүй учир “MNTT”-ынхан шууд солонгос дугаартай гар утас санал болгодог байна. Хэрэв уг үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Чингис хаан” зочид буудлын эсрэг талд байрлах “MNTT” компаний төвд хандаж болохоос гадна 94987368 утсаар ярих мөн www.takentravel.com сайтад хандаж болох гэнэ.