Туул голын сав газарт автомат хяналтын систем суурилуулна

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын “Tuvics компани Туул голын сав газарт ус судлал, усны чанарын автомат ажиглалтын систем суурилуулахад хамтран  ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гол зорилго нь Туул голын сав газарт ус судлал, усны чанарын ажиглалтыг хийх явцад бүрэн автомат хяналтын системийг ашиглан, шинжлэх ухааны үүднээс хөгжүүлэхэд байгаа аж.

Түүнчлэн, хамтын ажиллагааны хүрээнд ус судлал, усны чанарын хяналтын сүлжээг бий болгох, урсгал усны чанар, агууламжийн байнгын өөрчлөлтийг болон бохирдолын эх үүсвэрийг хянах ажиглалтын сүлжээнд шаардлагатай мэдээллийн сан байгуулахаар төлөвлөж байна.

Ингэснээр цаашид усны чанарыг сайжруулахад төрөл бүрийн үнэлгээ хийх ажлын эхлэл тавигдах бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглах асуудлыг тусгажээ.