“Blue Sky”-д өчигдөр салбар хуралдаанаа эхэлсэн “Монголын аялал
жуулчлалын форум-2013”-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Соёл,
спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй уг форум өнөөдөр 17:00 цаг
хүртэл үргэлжлэх бол өчигдөр аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага
зохион байгуулалт, орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудал, брэндинг сэдвүүдээр
гурван салбар хорооны хуралдаан “Blue
Sky” цамхагт
болсон юм. Энэ удаагийн аялал жуулчлалын форумд 700 гаруй төлөөлөгч оролцож
байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын
яамнаас одоогийн байдлаар нийт 10 хуулийн төсөл дээр ажиллаж байгаагийн хоёр нь
аялал жуулчлалын салбарынх бөгөөд форумд оролцогсод эдгээр хуульд санал,
санаачлагаа тусгуулах боломжтой гэнэ. Мөн ирэх жилүүдэд аялал жуулчлалын
салбарт баримтлах бодлого, хийх ажлыг хэлэлцэж байгаа юм.