Түүнчлэн Монголдоо онцлог газруудад Монгол улсын Хүйс буюу Төв цэг багтдаг. Энэ төв Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13,5 км газарт хойд өргөргийн 46 градус 52 минут, зүүн уртрагийн 103 градус 50 минутын солбицолд Өвөр хөшөөтийн булгийн эхэнд оршдог. Монгол Улсын нутгийн Хүйсийг 1979 онд дэд профессор Ш.Шагдар тодорхойлж, 1989 онд газар дээр нь чулуун овоо босгосон түүхтэй. Мөн хүйсэд зориулсан хүндэтгэлийн суваргыг нутгийнхан 1993 онд бүтээжээ.