Одоогоос 50
жилийн өмнө буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой
тохиосон билээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1962 оны хоёрдугаар
сарын 14-ний хуралдааны үеэр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга
Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж
иржээ. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан хурал хийх, шуудангийн
марк гаргах, баримтат кино хийх зэрэг асуудлууд хөндөгдөж байжээ. Тэр үед
Д.Пүрэвдорж “Чингис хаан” шүлгээ зохиож, ардын зураач Ү.Ядамсүрэн Эзэн богд
Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг
дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдэж
байжээ.
Гэтэл уг үйл
ажиллагааг ЗХУ-аас эрс эсэргүүцэн 1962 оны есдүгээр сарын 10-нд МАХН-ын III
бага хурал хуралдаж “үндэсний үзлийг дэвэргэсэн” гэж Намын төв хорооны үзэл
суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь
чөлөөлж, Чингис хааны марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгажээ. Ингэж
Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк “хэлмэгдэж”, тоосонд дарагдан хэвтэх
болсон ажээ.