“Азийн орчин үеийн урлагийн олон
улсын үзэсгэлэн”–г Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн
энэ сарын 15–нд Уран зургийн галерейд нээлтээ хийх юм. Азийн 12 орны 200 гаруй
гаруй уран бүтээлч оролцох уг үзэсгэлэнгийн үеэр Уран зургийн галерей үзвэр
үйлчилгээнийхээ ажлыг нэмэхээр болсон байна. Өмнө нь том хүн 2000 төгрөг, оюутан
сурагчид 500 төгрөгөөр үзвэр үзэх тасалбар худалдаж авдаг байсан бол “Азийн хөх
тэнгэр” сэдвийн хүрээнд зохиож буй олон улсын үзэсгэлэнг том хүн 3000 төгрөг, оюутан
сурагчид 1000 төгрөгөөр үзэх боломжтой ажээ. Одоогоор уран зургийн галерей
үзэсгэлэнгийн нээлтэд бэлдэн үзвэр үйлчилгээгээ зогсоогоод байгаа юм байна.