2012 онд 22089 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оныхоос 20%-иар өсч, гэмт хэргийн улмаас 8400 орчим хүн гэмтэж, 900 гаруй хүн нас баржээ.
ДНБ-ний хэмжээ 600 тэрбум төгрөг буюу 12.3%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 15.7%-иар нэмэгдээд байна. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 7617.2 тэрбум төгрөг болж, 18.8%-иар өсөж, харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 828.5 тэрбум төгрөг болж, 16.1%-иар өсөөд байгаа аж. Улсын нэгдсэн төсөв 1163 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Манай
улс 2012 онд 146 оронтой гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт
урьдчилсан дүнгээр 11123.5 сая ам.доллар, үүнээс экспорт 4384.6 сая
ам.доллар, импорт 6738.9 сая ам.долларт хүрчээ. Ерөнхийдөө экспорт
буурч, импорт бага зэрэг хувиар нэмэгдсэн байна. Манай экспортын ихэнх
хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт
металл, түүхий болон боловсруулсан арьс шир, ангын үс ба үслэг эдлэл,
мал, амьтад, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа юм байна.