“Нүүдэлчний ухаан” Монголын Уран зургийн галерейд

Энэ сарын 28-нд буюу ирэх даваа гаригт Монголын Уран зургийн галерейд Монгол, Францын уран бүтээлчдийн “Нүүдэлчний ухаан” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

“Нүүдэлчний ухаан” урлагийн төсөлд нийт 12 Монгол, 8 Франц уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тэд олон жил өвлөгдөж ирсэн уламжлал ба өнөөгийн хотжилт, даяаршил, орчин үеийн шилжилтийг уран бүтээлч хүний нүдээр илэрхийлэхийг зорьсон гэнэ. Үзэсгэлэнд уран зураг, уран баримал, сийлбэр, гэрэл зураг гэх зэрэг бүтээлүүд тавигдах юм байна.

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 28-ны 18.00 цагт Монголын Уран зургийн галерейд болно. Нээлтэнд Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Ив Дэлунэй оролцох юм байна.