Гоё ганган зочид буудал хоёроор нэмэгдлээ.

Сүхбаатар дүүрэг дэх ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний ард Best western premier Tuushin hotel, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Махатма Гандийн гудамжинд МҮХАҮТ-ын баруун талд The Corporate hotel & convention center шинээр ашиглалтанд орж ажиллах боловсон хүчнээ шалгаруулан ажилд авахаар залуусыг ажлын байранд урьж байна.

Эдүгээ Улаанбаатар хотоор дүүрэн зочид буудал байдаг боловч олон улсын стандартад тэнцэхүйц, үйлчилгээний соёлыг нэгдүгээрт тавин ажилладаг өндөр зэрэглэлийн зочид буудал байхгүй байгааг хэн ч хүлээн зөвшөөрнө. Ажиллагсдын чадвар туршлага нимгэн, харилцааны соёлын талаар наад захын мэдлэг байхгүй залуус зочид буудлын боловсон хүчнээр ажиллаж гадаад дотоодынхны толгойг сэгсрүүлж байдаг нь нууц биш юм. Шинээр баригдсан эдгээр зочид буудал нь Blue sky, Ramada шиг зүгээр л өнгө үзэмж бүхий байшин болоод хувирчихгүй байгаасай.