Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 2013 оны ээлжит шинэ уран бүтээл Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсны 2222 жилийн ойд зориулсан “Салхины дууль” тоглолт нь өнөө үеийн Монголчуудад судлагдаж оньс мэт сонин, таавар мэт хүчирхэг гүрэн улсыг байгуулж байсан өвөг дээдэс Хүннү гүрний дуу хуур, бүжиг магтаал, туульс, уртын дууг бидэнд олдсон биет өвийн үндэс сууринаас ургуулан бүтээж буй бүтээл юм.

Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, хамт олон та бүхнийг өөрийн орондоо төдийгүй Дэлхийд гайхагдаж байгаа Монгол Үндэсний урлагаа дэмжиж, УДБЭЧ-ын урын сангийн бүтээлүүдээс сонголт хийж, багш сурагчдынхаа оюуны мэлмийг мялааж хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтуудын үндсэн үнэ 20.000 бөгөөд ЕБС-ийн багш сурагчид, албан байгууллагын хамт олонд хөнгөлөлттэй үнээр буюу тасалбарын үнэ 10.000-өөр захиалга авч байна.

Тоглолтын хуваарь:

2013 оны 2-р сарын 1,2,3-ны 19:00 цагт тус тус тоглоно.

Утас: 89110107