Гадаргын усаар хэрэгцээгээ хангадаг болно

Монгол орны усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус эзэлдэг аж. Харин газрын гүний усны нөөц ердөө 10 гаруйхан хувьтай. Гэтэл ашиглалт нь яг эсрэгээрээ, гүний уснаасаа хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна.

Тиймээс БОНХЯ-наас 2016 он гэхэд хууль бус ус ашиглалтыг цэгцэлж, ашиглалтын ихэнх хувийг гадаргын нөөцөөс болон бохир усыг цэвэршүүлэх байдаар хангахыг зорьж байгаа аж. Гадаргын ус бол сэргээгддэг, бороо хурын ус болон бусад эх үүсвэрээр тэжээгдэж байдаг. Харин гүний ус маш удаан хугацаанд, 200 мянгаас дээш жилийн хугацаанд үүсч, нөхөн сэргээгддэг юм байна.