“Гайхамшигт ардын дуу” эргэн ирэв

Морин хуурын чуулгын энэ оны анхны тоглолт ирэх сарын 7,8-нд болно. Сар шинийн баярын өмнө болох эл тоглолтод ардын дуунуудыг дээжлэн хүргэх гэнэ. Өнгөрсөн хоёр жил тус чуулгынхан “Гайхамшигт ардын дуу 1,2” цуврал тоглолт хийж байсан. Энэ удаа тэдгээр тоглолтын шилдэг дуунуудыг дээжлэн Улсын филармонийн тайзнаа толилуулах юм.
Тоглолтыг ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар удирдан тоглуулна. Ардын дууны уянгалаг аялгуунд суурилж, тухайн дууны домог түүхийг хүүрнэх эл тоглолт сар шинийн баярын өмнөх давтагдашгүй нэгэн бэлэг болох биз ээ.